НЕБ 63-р Сургууль
Нийслэлийн ерөнxий боловсролын 63 дугаар сургууль
Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжицгөөе

Сургалтын үйлчилгээ
Инклюзив буюу тэгш хамруулах сургалтын үйлчилгээг Хан-Уул дүүргийн ЕБС-уудтай хамтран хэрэгжүүлдэг.

Засан сайжруулах үйлчилгээ
Сурагчдын ахиц, дэвшлийн судалгаанд тулгуурлан тэдний хөгжлийг бодитой үнэлдэг

Хөгжүүлэх үйлчилгээ
Гар бөмбөг, заалны бөмбөгтэй хоккей, жудо бөхийн дугуйлангуудыг ЕБС-ийн сурагчидтай хамтруулан зохион байгуулдаг.

Эрүүл мэнд, сувилахуйн үйлчилгээ
Алслагдсан тойргоос суралцдаг сурагчдыг сургуулийн автобусаар авч, хүргэдэг.
Бидний туxай
СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
63 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан. Хан-Уул дүүргийн боловсролын тусгай хэрэгцээт сурагчдад суурь боловсрол эзэмшүүлэх, засан сайжруулах, нөхөн сэргээх үйлчилгээг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг.
2024-2025 оны хичээлийн жилд 24 бүлэгтэй, 340 сурагчдад 59 багш, 23 ажилтан ажиллагсдын хүчээр тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ үзүүлж, ЕБС-ийн 26, 130-р сургуулиудын дэргэд тусгай бүлгүүд нээн ажиллуулж байна.
Программ
Үйл ажиллагааны онцлог
Тус сургуулийг сонгон суралцсан сурагч бүрт бид дараах үйлчилгээг үзүүлдэг
Сургалтын үйлчилгээ
Ялгаатай, ганцаарчилсан, бүлгийн, хамтын сургалтын технологи, арга зүйгээр боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хэрэгжүүлдэг.
Засан сайжруулах үйлчилгээ
Мэргэжлийн баг сурагчдын тусгай хэрэгцээг жилд 2 удаа үнэлгээ хийдэг.
Хөгжүүлэх үйлчилгээ
Керамик урлал, эбру урлал, цаасан урлал, модон урлал, нарийн мужаан, хатгамал, бүжиг, ахуйн дадал олгох дугуйлан хичээллүүлдэг.
Эрүүл мэнд, сувилахуйн үйлчилгээ
Өдөр тутам шим тэжээлт, халуун хоолоор үйлчилдэг.
Алсын xараа
Бидний эрxэм зорилго
Сурагч бүрийн хэрэгцээг хангаж, хөгжлийг дэмжсэн сургалт, хөгжлийн цогц үйлчилгээний үндэсний загварыг бий болгон нийгэмд бие даан амьдрах чадвартай төгсөгчдийг бэлтгэх.

Боловсрол

Судалгаа шинжилгээ

Нийгмийн xариуцлага

Менежмэнт