МСМ Групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд тус сургуулийн Дизайн технологийн кабинетад 5.5 сая төгрөгийн өртөг бүхий гар багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлалаа. Энэ нь суралцагч бүрийн оролцоо, хүртээмж болон бүтээмжийг сайжруулах зорилготой бөгөөд цаашдын мэргэжлийн боловсрол олгох, сонголт хийх, багаж хэрэгсэлтэй ажиллах дадал хэвшилтэй болох бололцоог нээж өгч буй явдал юм. Та бүхэндээ баярласан талархлаа илэрхийлэхийн ялдамд ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл өргөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.#MSMgroup.mn




