Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн 50 жилийн ойн нэрэмжит спортын 5-н төрөлт тэмцээн 2025 оны 04 сарын 3-5-ны өдрүүдэд амжилттай явагдлаа. Тус тэмцээнд НЕБ-ын 70, 55,25, 29, 116 дугаар сургууль, Орхон аймгийн 7-р сургууль, 10-р цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн баг тамирчид оролцож багийн нийлбэр дүнгээр:
НЕБ-ын 116-р сургууль “Тэргүүн байр”
НЕБ-ын 70-р сургууль “Дэд байр”
НЕБ-ын 55-р сургууль “Гутгаар байр” тус тус эзэллээ.
Тус сургуулийн эрэгтэй гар бөмбөгийн баг 2-р байр, менежер А.Хишигмаа теннисний төрлөөр 3-р байр/эмэгтэй/, Л.Ганболд багш 2-р байр/эрэгтэй/, шатраар багш Б. Энхтуяа 1-р байр тус тус эзэллээ.
Нийт оролцсон сургуулиуд болон байгууллагууд, тамирчид, тэмцээний үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон 63-р сургуулийн бүх ажилтан, багш нартаа талархал илэрхийлье.





