Нийслэлийн ерөнxий боловсролын 63-р сургууль

Мэдээ мэдээлэл

Мэдээ

“Урлаг xөгжлийн төлөө” төсөл хэрэгжиж эхэллээ

“Урлаг xөгжлийн төлөө” төсөл хэрэгжиж эхэллээ

Монголын Урлагийн Зөвлөл нь урлагаар дамжуулан тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, урлагийн боловсрол олгох, тэгш хамруулалт, нийгмийн оролцоог дэмжих зорилготой “Урлаг хөгжлийн төлөө” төслийг ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд дүрслэх урлаг, хөгжим, бүжгийн урлагт суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулсан ба тус хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн, цар хүрээг өргөжүүлэхээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгож буй НЕБ-ын 63, 70-р сургуулиудад 2025 оны 6-р сарыг хүртэл хэрэгжүүлж байна.

Сургалтын хөтөлбөрийн танилцуулах, туршлага хуваалцах арга зүйн сургалт ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвүүдийн нийт 26 багш, мэргэжилтнүүдэд хүрсэн ба төсөлд нийт 180 хүүхдүүд оролцох юм. Төсөл нь тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд урлагийн боловсролыг илүү хүртээмжтэй, хүртэх боломжтой болгоход чухал алхам болж байна. Дүрслэх урлаг, хөгжим, бүжгийг хөтөлбөртөө тусгаснаар хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна танин мэдэхүй, бие бялдар, нийгмийн харилцаан дахь ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Талархал: Төслийг хэрэгжүүлэхэд дэмжин ажилласан ЮНЕСКО-д гүн талархал илэрхийлье.

***

The art education project “Art for Change 2025” has officially launched.

The Arts Council of Mongolia (ACM) is proud to announce the launch of the “Art for Change” project, aimed at fostering the physical, cognitive, and social development of children with special needs through artistic engagement, with the support of UNESCO Regional Office for East Asia (UNESCO Beijing).

Initiated in 2023, the project features a comprehensive arts training program covering visual arts, music, and dance. Developed by leading professionals and artists, the program was first implemented as a short-term initiative at Secondary School No. 63 in Ulaanbaatar in 2024.

Starting in February 2025, “Art for Change” officially began its full-scale implementation. The program started with a training course for trainers, followed by a four-month arts education program at Secondary Schools No. 63 and 70. A total of 25 trainers and 180 children will participate in the program, which will run until the end of June 2025. This is an inspiring initiative making significant steps in making arts education more inclusive and accessible for children with special needs in Mongolia. By incorporating visual arts, music, and dance, the program not only fosters creativity but also enhances cognitive, physical, and social development.

We would like to express our deep gratitude to UNESCO Regional Office for East Asia (UNESCO Beijing) for their support in implementing this project.

#UNESCO

#artforchange

#art_education_project