Сургалт
Сургалт
Тус сургуулийн сурагчдад бид дараах үйлчилгээг үзүүлдэг
ХБХүүхдүүдийг хөгжүүлэх бүхий л төрлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр баяжуулсан анги, танхимаар сургалтын орчинг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургалтын үйлчилгээ
Ялгаатай, ганцаарчилсан, бүлгийн, хамтын сургалтын технологи, арга зүйгээр боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хэрэгжүүлдэг. Инклюзив буюу тэгш хамруулах сургалтын үйлчилгээг Хан-Уул дүүргийн ЕБС-уудтай хамтран хэрэгжүүлдэг.

Засан сайжруулах үйлчилгээ
Мэргэжлийн баг сурагчдын тусгай хэрэгцээг жилд 2 удаа үнэлгээ хийдэг. Сурагчдын ахиц, дэвшлийн судалгаанд тулгуурлан тэдний хөгжлийг бодитой үнэлдэг. Эцэг эх, багш нарт засан сайжруулах мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Танхимын, гэрийн, инклюзив сургалтын хэлбэрээс сонгон суралцах боломжтой. Хэл засал, хөдөлгөөн засал, ахуй заслын хичээлийг ганцаарчилсан хөтөлбөрөөр зохион байгуулдаг.

Хөгжүүлэх үйлчилгээ
Керамик урлал, эбру урлал, цаасан урлал, модон урлал, нарийн мужаан, хатгамал, бүжиг, ахуйн дадал олгох дугуйлан хичээллүүлдэг. Гар бөмбөг, заалны бөмбөгтэй хоккей, жудо бөхийн дугуйлангуудыг ЕБС-ийн сурагчидтай хамтруулан зохион байгуулдаг.

Эрүүл мэнд, сувилахуйн үйлчилгээ
Эрүүл мэнд, сувилахуйн үйлчилгээӨдөр тутам шим тэжээлт, халуун хоолоор үйлчилдэг. Алслагдсан тойргоос суралцдаг сурагчдыг сургуулийн автобусаар авч, хүргэдэг. Сурагчдын амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах үйлчилгээг үе шаттай зохион байгуулдаг. Хавар намрын улиралд сурагчдын дархлааг дэмжиж, витаминжуулдаг.
Сургалын орчин
Сургалын орчин
ХБХүүхдүүдийг хөгжүүлэх бүхий л төрлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр баяжуулсан анги, танхимаар сургалтын орчинг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
63 дугаар сургууль
Сурагч бүрийн хэрэгцээг хангаж, хөгжлийг дэмжсэн сургалт, хөгжлийн цогц үйлчилгээний үндэсний загварыг бий болгон нийгэмд бие даан амьдрах чадвартай төгсөгчдийг бэлтгэх